Өнөөдрийн зурхай
Ubfocus

1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлж эхэлнэ

Sarantsetseg
Author
April 30, 2026
1 min read
420 views
1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлж эхэлнэ

Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийн дагуу ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх ажил өнөөдрөөс эхэллээ.

Тус компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаас 2025 оны цэвэр ашгаас ногдол ашиг олгох шийдвэрийг гаргаж, 4 дүгээр сарын 30-ны дотор иргэдэд олгохоор тогтоосон бөгөөд уг шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталгаажуулсан юм.

Энэ хүрээнд 1072 ширхэг хувьцааг бүрэн эзэмшдэг иргэн татвар суутгасны дараах дүнгээр 63,242 төгрөгийг дансандаа авах боломжтой байна.

Эрдэнэс Тавантолгой ХК нь 2025 оны цэвэр ашгаас нийт 786.6 тэрбум төгрөгийг бүх хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг болгон хуваарилахаар шийдвэрлэсэн бөгөөд үүнээс Монгол Улсын 3.5 сая орчим иргэнд нийт 208.5 тэрбум төгрөгийг олгож байгаа юм.

Албаныхны мэдээлснээр ногдол ашгийг үе шаттайгаар шилжүүлэх бөгөөд иргэдийн дансанд орж эхэлснээр олон нийтийн хүлээлт үүсгээд байсан 1072 хувьцааны өгөөж бодитоор хүртэж эхэлж байна.

Related Stories

1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлж эхэлнэ | Ubfocus