Нэр бүхий хотхоны автомашины зогсоолоос суррон төрлийн цахилгаан дугуй хулгайд алдагдсан тухай дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтэс-ээс шалгалт явуулахад 15-17 насны бүлэг хүүхдүүд уг хэргийг үйлдсэн болохыг тогтоосон байна.
Шалгалтаар тэд хулгайлсан гурван суррон дугуйн эд ангийг салгаж, жижиглэсэн байсныг илрүүлжээ. Мөн хэргийн хүрээнд нийт таван ширхэг суррон төрлийн цахилгаан дугуйг хураан авсан байна.
Иймд иргэдийг автомашины зогсоол болон орон сууцны орчимд тээврийн хэрэгслээ эзэнгүй орхихгүй байх, хамгаалалтын нэмэлт хэрэгсэл ашиглах, сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.





