Өнөөдрийн зурхай
Ubfocus

150 мянга орчим хүн оршин суух Хүннү хотын цахилгаан дамжуулах дэд станцын бүтээн байгуулалт 95 хувьд хүрчээ

Sarantsetseg
Author
April 24, 2026
2 min read
65 views
150 мянга орчим хүн оршин суух Хүннү хотын цахилгаан дамжуулах дэд станцын бүтээн байгуулалт 95 хувьд хүрчээ

Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрийн 31 мянган га газарт Хүннү хотыг байгуулж буй.

Тус хотын дэд бүтцийн барилга угсралтын ажлын явцыг НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс танилцуулснаар өнөөдрийн байдлаар 220/110-ын КВт-ын хүчин чадалтай Сэргэлэн дэд станцыг барих ажлын гүйцэтгэл 95 хувьд хүрчээ. Тус станцыг 2023 оноос барьж эхэлсэн бөгөөд энэ онд ашиглалтад оруулна. Баруун талдаа Сонгинохайрхан, зүүн талдаа Налайхын дэд станцуудтай холбогдож, Улаанбаатар хотын эрчим хүч дамжуулах транзит станцын үүрэг гүйцэтгэнэ гэж танилцуулаад байгаа юм.

Харин дагуул хотын дэд станцын бүтээн байгуулалт 84 хувьтай үргэлжилж байгаа бол үерийн хамгаалалтын дөрвөн сувгийн ажил 82, “Чингис Хаан” олон улсын нисэх буудлыг түшиглэн “Улаанбаатар-Хүннү” транзит зочид буудлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд барих бэлтгэл ажил 75, эхний ээлжийн 127.4 км авто замын зураг төслийг “ХЗТ авто зам” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд ажлын гүйцэтгэл 30, хоногт 3,000 шоо метр ус цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажил 26 хувьтай тус тус хэрэгжиж байгаа аж. 

2026 оны нийслэлийн төсвөөс шүүхэд:

  • Хүннү хотын Захирагчийн ажлын албаны зардалд ₮3.7 тэрбум
     

  • Ахуйн бохир ус цэвэрлэх байгууламж барихад ₮29.7 тэрбум
     

  • Дэд бүтцийн ажилд ₮10 тэрбум
     

  • Хотын бүтээн байгуулалтын эхний ээлжийн авто замын ажлыг зураг төсөв боловсруулахад ₮5.1 тэрбум
     

  • Инженерийн дэд бүтцийн салбар шугам сүлжээний зураг төсөв боловсруулахад ₮4.1 тэрбумыг буюу нийт ₮52 тэрбум гаруйг зарцуулахаар баталжээ. 

Хүннү хотод 150,000 орчим хүн оршин суух бөгөөд 80,000 орчим ажлын байр бий болно гэж тооцоолжээ. Мөн их, дээд сургууль, оюутны хотхон, төр захиргаа болон тээвэр логистикийн нэгдсэн цогцолбор байгуулж, эдийн засгийн чөлөөт бүс байхаар төлөвлөж байгаа билээ.

Related Stories