Өнөөдрийн зурхай
Ubfocus

2021 оны барилдаанд өндөр даваа авсан 16 бөхөд нөхөн цол олгох хуулийн төслийг дэмжжээ

Sarantsetseg
Author
June 2, 2026
1 min read
111 views
2021 оны барилдаанд өндөр даваа авсан 16 бөхөд нөхөн цол олгох хуулийн төслийг дэмжжээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар П.Сайнзориг нарын 19 гишүүнээс өргөн мэдүүлсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Тус хуулийн төсөлд Үндэсний их баяр наадмаар 1024 бөх барилдуулах эсэхийг Монгол Улсын Ерөнхийлөгч шийдвэрлэх зохицуулалт болон 2021 оны хүчит бөхийн барилдаанд өндөр амжилт үзүүлсэн бөхчүүдэд нөхөн цол олгох асуудлыг тусгасан байна.

Тодруулбал, Ардын хувьсгалын 100 жил, Монголын Залуучуудын байгууллагын 100 жил, Монголын Үндэсний бөхийн холбоо байгуулагдсаны 30 жил, Монгол бөхийг Гиннесийн дээд амжилтын номд бүртгүүлсний 10 жилийн ойд зориулан 2021 онд зохион байгуулсан барилдаанд таваас ес давсан бөхчүүдэд нөхөн цол олгохоор тусгажээ. Ингэснээр нийт 16 бөхөд цол нөхөн олгох боломж бүрдэх аж.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон 18 гишүүний 55.6 хувь нь уг хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн байна.

Ингэснээр байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, нэгдсэн чуулганаар дахин санал хураасны дараа эцэслэн батлах эсэхийг шийдвэрлэх юм.

Related Stories

2021 оны барилдаанд өндөр даваа авсан 16 бөхөд нөхөн цол олгох хуулийн төслийг дэмжжээ | Ubfocus