3 настай дагавар хүүгээ хөнөөсөн М.Энхбилэгт бүх насаар хорих ял, хүүгийн ээж Ц.Лхагважавт 2 жил хорих ял оноолоо
Гурван жилийн өмнө 3 настай дагавар хүүгээ хүчирхийлэхийг завдаж, хэргээ нуухын тулд биед нь халдаж зодсон онц ноцтой хэрэг гарсан. Хүүг олон нийтийн хандиваар Туркэд эмчлүүлсэн боловч гэмтлээ даалгүй нас барсан юм.
Уг хэрэгт хойд эцэг М.Энхбилэг, талийгаач хүүгийн ээж Ц.Лхагважав нар татагдсан. Тэднийг Эрүүгийн хуулийн 6 зүйл ангиар буруутгаж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн юм.
Шүүх хурал өглөө 09:00 цагт БГД, СХД, ХУД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд эхэлж шийдвэр гарлаа.
Хэргийг эргэн сануулбал
"2023 оны гуравдугаар сарын 6-7-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хотхоны дугаар тоотод гурван настай, эрэгтэй Б нь бусдад зодуулан гуравдугаар сарын 8-ны 09:40 цагийн орчимд ГССҮТ-д ухаангүй байдалтай ирж, эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байсан бөгөөд Турк улс руу эмчилгээнд явсан ч бэртэлээ даалгүй бурханы орныг зорьсон харамсалтай хэрэг гарч байсан.
Шалгалтын явцад Л-ийн хамтран амьдрагч Э нь 3-6 насны хүүхдүүдийг гэртээ харж үлдэхдээ гурван настай хүүг зодсон байж болзошгүй нь урьдчилсан байдлаар тогтоогдож байсан ба тус хэргийн шүүх хурал өнөөдөр болж дээрх ялыг авлаа.





