25-ны өдөр Увсын зүүн, Баян-Өлгий, Завхан, Хөвсгөлийн нутгаар нойтон цас, цас орж, даваа гүвээ хаагдаж, Алтайн салбар уулсаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.
26-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн өмнөд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 27-нд нутгийн зүүн хагаст, 28-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 29-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи 26, 27-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 27-нд нутгийн баруун хэсгээр, 28-нд ихэнх нутгаар дулаарч, шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эхээр +1...-4 градус хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр -2...+3 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +8...+13 градус, бусад нутгаар +3...+8 градус дулаан, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр +8...+13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +25...+30 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар +20...+25 градус, бусад нутгаар +15...+22 градус дулаан байна.





