Цаг уурын байгууллагаас гаргасан урьдчилсан төлөвөөр зургаадугаар сарын 8-9-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн, бороотой байх төлөвтэй байна.
Тодруулбал, 9-нд баруун аймгуудын баруун хэсэг, төвийн аймгуудын зүүн болон зүүн аймгуудын зарим нутгаар бороо орно. Харин 10-нд баруун аймгуудын зарим газар, төвийн аймгуудын баруун хэсэг, зүүн аймгуудын зүүн хэсгээр хур тунадас үргэлжлэх төлөвтэй байна.
Мөн 11-нд баруун аймгуудын зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын зарим газраар, 12-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим хэсгээр бороо орж, уулархаг нутгаар нойтон цас орохыг анхааруулжээ.
Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр байх бөгөөд борооны өмнө түр хугацаанд ширүүсэх төлөвтэй байна.
Агаарын температурын тухайд:
Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -2…+3 градус, өдөртөө +13…+18 градус,
Их нууруудын хотгор болон говийн бүсийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө +14…+19 градус, өдөртөө +27…+32 градус,
Говийн бүсийн зүүн өмнөд хэсгээр шөнөдөө +9…+14 градус, өдөртөө +23…+28 градус,
Бусад нутгаар шөнөдөө +4…+9 градус, өдөртөө +18…+23 градус дулаан байх төлөвтэй байна.
Иймд иргэдийг хүчтэй салхи, аадар бороо, уулархаг нутгийн нойтон цаснаас сэрэмжтэй байж, аялал зугаалга болон орон нутгийн замд зорчихдоо цаг агаарын мэдээллийг тогтмол авахыг онцгойлон анхаарууллаа.






