Өнөөдрийн зурхай
Ubfocus

Агаарын тээврийн компаниуд нислэгүүдээ цуцалж байна

Энэхүү нөхцөл байдал нь Ираны эсрэг АНУ, Израилын үйл ажиллагаа, мөн дэлхийн газрын тосны худалдааны 20 орчим хувь дамжин өнгөрдөг Ормузын хоолойн бүслэлттэй холбоотойгоор үүссэн түлшний хомсдлоос шалтгаалж байна.
Sarantsetseg
Author
April 20, 2026
1 min read
67 views
Агаарын тээврийн компаниуд нислэгүүдээ цуцалж байна

Түлшний үнэ огцом өссөнтэй холбоотойгоор дэлхийн зарим томоохон агаарын тээврийн компаниуд нислэгийн тоогоо бууруулж, зарим чиглэлээ цуцалж эхэлжээ.

Тухайлбал, Нидерландын KLM компани тавдугаар сард Амстердамын Схипхол нисэх буудлаас үйлдэх 80 орчим ирэх, явах нислэгээ цуцалж байгаагаа мэдэгдсэн байна.

Мөн Германы Lufthansa, АНУ-ын United Airlines компаниуд ашигт ажиллагаагаа хадгалах зорилгоор нислэгийн чиглэлүүдээ цөөлжээ.

Судалгааны Cirium компанийн мэдээлснээр, энэ онд 4-6 хувиар өснө гэж тооцоолж байсан агаарын тээврийн салбарын тээврийн хүчин чадал зөвхөн тавдугаар сард 3 орчим хувиар буурах төлөвтэй байна.

Харин Олон улсын агаарын тээврийн холбоо (IATA)-ны тооцооллоор Европ тивд онгоцны түлшний нөөц ердөө зургаан долоо хоногийн хэрэгцээг хангах хэмжээнд үлдээд байгаа аж.

Энэхүү нөхцөл байдал нь Ираны эсрэг АНУ, Израилын үйл ажиллагаа, мөн дэлхийн газрын тосны худалдааны 20 орчим хувь дамжин өнгөрдөг Ормузын хоолойн бүслэлттэй холбоотойгоор үүссэн түлшний хомсдлоос шалтгаалж байна.

Related Stories