Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл УИХ дахь намын бүлгийн даргын ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ намынхаа Улс төрийн зөвлөлийн хурлын үеэр гаргасан байна.
Үүнтэй холбоотойгоор дараагийн бүлгийн даргын асуудал яригдаж эхэлсэн бөгөөд уг асуудлыг өнөөдөр эцэслэхээр хуралджээ. Өглөө тус намын Улс төрийн зөвлөл хуралдаж, бүлгийн даргад нэр дэвшигчдийг тодруулсан бөгөөд үргэлжлүүлэн бүлгийн гишүүдийн ирц бүрдсэн тул хаалттай горимоор хуралдсан
Одоогийн байдлаар бүлгийн даргад УИХ-ын гишүүн Б.Түвшин болон Х.Тэмүүжин нар нэр дэвшиж буй талаар эх сурвалж мэдээлж байна. Түүнчлэн бүлгийн даргаар Х.Тэмүүжинийг сонгох магадлал өндөр байгаа гэх мэдээлэл ч гарчээ.





