Өнөөдрийн зурхай
Ubfocus

Ардчилсан намын удирдлагууд Увс аймагт залуучуудтай чөлөөт уулзалт хийлээ

Sarantsetseg
Author
June 16, 2026
1 min read
233 views
Ардчилсан намын удирдлагууд Увс аймагт залуучуудтай чөлөөт уулзалт хийлээ

Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл, Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу, С.Цэнгүүн, Ш.Бямбасүрэн нар Увс аймагт ажиллах үеэрээ орон нутгийн залуучуудтай чөлөөт уулзалт зохион байгуулж, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ.

Уулзалтад Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогт оролцож, намын бодлого, шинэчлэлийн хүрээнд хэрэгжүүлж буй ажлууд болон цаашдын зорилтын талаар мэдээлэл өгч, үзэл баримтлалаа танилцуулсан байна.

Чөлөөт уулзалтын үеэр залуучууд хөдөлмөр эрхлэлт, боловсролын хүртээмж, бизнес эрхлэх боломж, орон нутагт тулгамдаж буй нийгэм, эдийн засгийн асуудлуудын талаар санал бодлоо илэрхийлж, намын удирдлагуудтай шууд харилцан ярилцжээ.

Мөн Ардчилсан намаас хэрэгжүүлж буй бодлого, шинэчлэлийн үйл ажиллагаа, залуучуудын оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өгч, оролцогчдын сонирхсон асуултад хариулсан байна.

Тус уулзалт нь орон нутгийн залуучуудын дуу хоолойг сонсох, тэдний өмнө тулгамдаж буй асуудлыг бодлогын түвшинд тусгах боломжийг бүрдүүлэх зорилготой байсныг зохион байгуулагчид онцоллоо.

Related Stories

Ардчилсан намын удирдлагууд Увс аймагт залуучуудтай чөлөөт уулзалт хийлээ | Ubfocus