Өнөөдрийн зурхай
Ubfocus

Аргын тооллын 6 сарын 12, Сугар гараг. Билгийн тооллын 27, Гоё хүүхэн одтой, улаагчин могой өдөр.

Sarantsetseg
Author
June 11, 2026
1 min read
208 views
Аргын тооллын 6 сарын 12, Сугар гараг. Билгийн тооллын 27, Гоё хүүхэн одтой, улаагчин могой өдөр.

2026-06-12, Баасан гараг / БИЛГИЙН ТООЛЛЫН: 27

Аргын тооллын: 2026-06-12, Баасан гараг

Наран ургах шингэх: 4:53-20:51

Үс засуулбал: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн.

Барилдлага:

Аргын тооллын 6 сарын 12, Сугар гараг. Билгийн тооллын 27, Гоё хүүхэн одтой, улаагчин могой өдөр. Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 4:53-20:51. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг эрэх, байцаах, шийтгэх, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн.

Related Stories