Өнөөдрийн зурхай
Ubfocus

Авто замын эвдрэлд хүнд даацын тээврүүдэд хяналт тавина

Sarantsetseg
Author
May 18, 2026
1 min read
260 views
Авто замын эвдрэлд хүнд даацын тээврүүдэд хяналт тавина

Зам, тээврийн сайдын ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр болж, салбарын хэмжээнд хэрэгжиж буй бүтээн байгуулалтын ажлууд, томоохон төсөл хөтөлбөрүүдийн явц болон цаг үеийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцжээ.

Хуралдааны үеэр Борхүүгийн Дэлгэрсайхан төмөр зам, автозам, агаарын тээвэр, автотээврийн салбарт хэрэгжиж буй ажлуудын хэрэгжилтийг эрчимжүүлэх, удаашралтай байгаа асуудлуудыг шуурхай шийдвэрлэх чиглэлээр холбогдох удирдлагуудад үүрэг өгсөн байна.

Мөн International Civil Aviation Organization-ын аюулгүй байдлын шалгалтад амжилттай хамрагдсан иргэний нисэхийн салбарын хамт олонд талархал илэрхийлж, ИНҮТ-ийн Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн 15 жил гацсан “цэнхэр барилга”-ын ажлыг хугацаанд нь ашиглалтад оруулахыг үүрэг болгожээ.

Аялал жуулчлалын улирал эхэлж буйтай холбоотойгоор Ховд, Өмнөговь, Хөвсгөл, Баян-Өлгий аймгийн нисэх буудлуудын бэлтгэлийг сайтар хангаж, олон улсын шууд нислэг хүлээн авах нөхцөлийг бүрдүүлэх чиглэл өгсөн байна.

Түүнчлэн авто замын эвдрэл, гэмтлийг бууруулах хүрээнд уул уурхайн хүнд даацын тээврийн хэрэгслүүдэд тавих хяналт шалгалтыг эрчимжүүлэхийг холбогдох байгууллагуудад даалгажээ.

Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа байгууллагуудад төрийн үйлчилгээний шуурхай байдлыг хангах, бичиг баримтын шийдвэрлэлтийг түргэтгэх, мөн зуны богино хугацаанд бүтээн байгуулалтын ажлуудыг шахуу графикаар зохион байгуулах шаардлагатайг онцлон анхааруулсан байна.

Мөн 2026 оны тавдугаар сарын 25-27-нд Сүхбаатарын талбайд зохион байгуулах “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн бэлтгэлийг сайтар хангаж, салбарын бүтээн байгуулалтын ажлуудыг олон нийтэд нээлттэй танилцуулахыг үүрэг болгожээ.

Related Stories