Өнөөдрийн зурхай
Ubfocus

Автобусны буудлын орчимд 60 гаруй насны эрэгтэй нас барсан хэрэг гарчээ

Sarantsetseg
Author
May 4, 2026
1 min read
312 views
Автобусны буудлын орчимд 60 гаруй насны эрэгтэй нас барсан хэрэг гарчээ

СХД-ийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хилчин хотхон”-ы автобусны буудлын ард настай хүн хэвтэж байна гэх дуудлага мэдээлэл 2026 оны тавдугаар сарын 3-ны өдрийн 11:31 цагт цагдаагийн байгууллагад иржээ.

Дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 60 гаруй насны эрэгтэй биедээ ил харагдах гэмтэл, шархгүйгээр нас барсан байдалтай байсан байна.

Уг хэргийг СХД-ийн цагдаагийн II хэлтсээс шалгаж байгаа бөгөөд ар гэрийнхний мэдээлснээр тухайн иргэн даралт ихсэх болон зүрхний өвчтэй байсан аж.

Related Stories