Өнөөдрийн зурхай
Ubfocus

Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлтийг холбох төмөр замын бүтээн байгуулалт үргэлжилж байна

Sarantsetseg
Author
May 13, 2026
1 min read
97 views
Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлтийг холбох төмөр замын бүтээн байгуулалт үргэлжилж байна

Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замын төслийн бүтээн байгуулалтын ажил төлөвлөгөөний дагуу 24 цагаар эрчимтэй үргэлжилж байна.

Төслийн хүрээнд доод болон дээд бүтцийн ажил, дам нуруут гүүрийн байгууламж, материал татан авалт зэрэг ажлууд үе шаттай хэрэгжиж байгаа бөгөөд инженерийн зураг төслийн дагуу талбайн бэлтгэл, түр зам, гарц байгуулах, хөрс хуулалт, ухмал, далангийн ажлууд хийгдэж байна.

Мөн дээд бүтцийн ажлын хүрээнд бетон дэр угсрах, балласт буулгах, чулуу бутлах ажлууд үргэлжилж байгаа аж. Одоогийн байдлаар “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс 75 вагон буюу 3375 м³ хайрга татан авч, 691 м³ балласт буулгажээ.

Үүнээс гадна гүүрийн тулгуур, диафрагмын арматурчлал, хэв хашмал, хүчитгэсэн хавтангийн цутгалт, газар хөдлөлтийн дампер суурилуулалт зэрэг инженерийн нарийн хийцтэй ажлууд үе шаттай өрнөж байна.

Төслийн бүтээн байгуулалтад шаардлагатай 128,610 ширхэг бетон дэр худалдан авахаар төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 90,064 ширхэгийг хүлээн авч ашиглаж байгаа юм

Related Stories

Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлтийг холбох төмөр замын бүтээн байгуулалт үргэлжилж байна | Ubfocus