Өнөөдрийн зурхай
Ubfocus

Билгийн тооллын 10, Тугчин одтой, цагаан хулгана өдөр

Sarantsetseg
Author
May 25, 2026
1 min read
635 views
Билгийн тооллын 10, Тугчин одтой, цагаан хулгана өдөр

Аргын тооллын: 2026-05-26, Мягмар гараг

Наран ургах шингэх: 5:02-20:36

Үс засуулбал: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ.

Барилдлага:

Аргын тооллын 5 сарын 26, Ангараг гараг. Билгийн тооллын 10, Тугчин одтой, цагаан хулгана өдөр. Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 5:02-20:36. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дарханы үйлд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ.

Related Stories

Билгийн тооллын 10, Тугчин одтой, цагаан хулгана өдөр | Ubfocus