Өнөөдрийн зурхай
Ubfocus

БНСУ-д тэгбэ ухсан гэх багш нар “Чемодан авах гэж очоод хажууд нь жижиг хайрцагтай зүйл байхаар нь онгойлгож үзээд орхисон“ гэдэг тайлбар өгчээ

Sarantsetseg
Author
May 18, 2026
1 min read
449 views
БНСУ-д тэгбэ ухсан гэх багш нар “Чемодан авах гэж очоод хажууд нь жижиг хайрцагтай зүйл байхаар нь онгойлгож үзээд орхисон“ гэдэг тайлбар өгчээ

Өнгөрөгч гуравдугаар сард South Korea улсад очсон Khentii Province аймгийн зарим сургуулийн удирдлагууд айлын хүргэлтийн хайрцгийг онгойлгож буй бичлэг CCTV камерт үлдсэн гэх мэдээлэл цахим орчинд тархаад байгаа билээ.

Тэгвэл энэ асуудлаар Хэнтий аймгийн Боловсролын газрын дарга С.Мөнхцэцэг “Өндөрхаан” телевизэд тайлбар өгчээ. Түүний хэлснээр, өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээр тус аймгийн нэр бүхий найман сургуулийн захирал богино хугацааны сургалтад хамрагдахаар өөрсдийн зардлаар БНСУ-ыг зорьсон байна.

Харин дөрөвдүгээр сарын эхээр дээрх үйл явдалтай холбоотой бичлэг, мэдээлэл сошиал орчинд тархсаны дараа нэр дурдагдсан багш, удирдлагуудтай уулзаж, тухайн байгууллагуудын Ёс зүйн дэд хороодоос тайлбар мэдээлэл авах үүрэг өгсөн гэв.

Мөн уг асуудалд холбогдсон гурван захирал “Орой салхинд гарахаар гарсан. Чемоданаа авах гэж явахдаа хажууд нь жижиг хайрцагтай зүйлс байхаар нь юу байдаг бол гэж бодоод онгойлгож үзсэн. Дотор нь хүнсний бүтээгдэхүүн байсан учраас хугацаа нь дууссан зүйлсээ ингэж хаядаг юм байна гэж ойлгоод хаясан. Маргааш нь Монгол руу буцсан” гэх тайлбар өгсөн талаар ярьжээ.

Related Stories