Өнөөдрийн зурхай
Ubfocus

Бурхан Халдун уулын тэнгэрийг тайх төрийн тахилга энэ сарын 22, 23-ны өдөр болно

Sarantsetseg
Author
June 4, 2026
1 min read
468 views
Бурхан Халдун уулын тэнгэрийг тайх төрийн тахилга энэ сарын 22, 23-ны өдөр болно

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар Бурхан Халдун уулын тэнгэрийг тайх төрийн тахилгыг 2026 оны зургаадугаар сарын 22, 23-ны өдрүүдэд үйлдэхээр болжээ.

Монгол төрөөс Бурхан Халдун хайрханыг анх 1818 оноос төрийн тахилгат уул болгон дээдлэн тахиж ирсэн бөгөөд социализмын жилүүдэд хэрэгжүүлсэн шашингүйн бодлогын улмаас хэсэг хугацаанд тасалдаад байв. Харин 1995 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн тахилгын ёслолыг дахин сэргээсэн түүхтэй.

Бурхан Халдун уул нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын байгууллага болох ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад “Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг” нэрээр бүртгэгдсэн Монголын түүх, соёл, шүтлэгийн үнэт өв бүхий хайрхан юм.

Энэ удаагийн тахилгын онцлог нь жаранд нэг тохиодог Гал Морин жилийн тахилгын шашны зан үйлийг уламжлалт шарын шашны лам хуврагууд болон эзэн Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын үед төрийн шашин байсан бөө мөргөлийн ёсыг хослуулан үйлдэхээр төлөвлөсөн явдал юм.

Мөн тэнгэр шүтлэгийн ёсны дагуу тодорхой тооны заарин, удгануудыг албан ёсоор оролцуулахаар шийдвэрлэжээ.

Тахилгын бэлтгэл хангах, зохион байгуулах ажлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын Тэнгэр Үзэлтний Мөнх Тэнгэр Нэгдсэн Хороо болон Гандантэгчинлэн хийд хамтран хэрэгжүүлэх юм.

Related Stories