Өнөөдрийн зурхай
Ubfocus

ЦЕГ: Салсан нөхөр нь машинтай авч явж биед нь халдаж, зодсон нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон

Sarantsetseg
Author
June 15, 2026
1 min read
185 views
ЦЕГ: Салсан нөхөр нь машинтай авч явж биед нь халдаж, зодсон нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон

Цахим орчинд “Эмэгтэй хүнийг 12 цагийн турш зодож, хүчирхийлсэн” гэх мэдээлэл тархсантай холбоотойгоор цагдаагийн байгууллагаас тодруулга мэдээлэл өглөө.

Цагдаагийн байгууллагын мэдээлснээр, 2026 оны зургаадугаар сарын 15-ны өдөр иргэнээс “Манай дүүг зургаадугаар сарын 14-ний өдөр салсан нөхөр нь ирж аваад явсан” гэх гомдол, мэдээлэл ирүүлжээ.

Үүний дагуу эрэн сурвалжлах ажиллагаа зохион байгуулж, урьдчилсан байдлаар иргэн Ц-г салсан нөхөр нь автомашинаар авч яван, биед нь халдаж, зодсон нөхцөл байдал тогтоогдоод байгаа аж.

Мөн холбогдогч этгээдийг олж тогтоосон бөгөөд хохирогчид эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлжээ.

Одоогоор уг хэрэгтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд хэргийг хууль хяналтын байгууллагаас шалгаж байна.

Related Stories

ЦЕГ: Салсан нөхөр нь машинтай авч явж биед нь халдаж, зодсон нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон | Ubfocus