Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан өнөөдөр /2026.05.21/ Хил хамгаалах ерөнхий газар-т ажиллаж, хил хамгаалах байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа.
Ажлын үеэр тэрбээр цэргийн алба хаагчдын дунд гарч болзошгүй дүрмийн бус харилцаа, хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох, алба хаагчдын амь нас, эрүүл мэндтэй холбоотой эрсдэл, осол зөрчил гаргахгүй байхад онцгой анхаарч ажиллахыг нийт бие бүрэлдэхүүнд үүрэг болгосон байна.
Мөн албан тушаалаа урвуулан ашиглах, хууль зөрчих, эрх мэдлээ хэтрүүлэх аливаа үйлдэлтэй хатуу тэмцэж, хариуцлага тооцно гэдгээ анхааруулжээ.





