Өнөөдрийн зурхай
Ubfocus

Д.Батлут “сайд хэн ч байсан гэх үгээр” хаацайлан хариуцлагыг өөрөөсөө түлхэв

Sarantsetseg
Author
May 27, 2026
2 min read
42 views
Д.Батлут “сайд хэн ч байсан гэх үгээр” хаацайлан хариуцлагыг өөрөөсөө түлхэв

Баянхонгор аймаг дахь Зэвсэгт хүчний 339 дүгээр ангид 19 настай хугацаат цэргийн алба хаагч бусдад зодуулсны улмаас амь насаа алдсан харамсалтай хэрэг энэ сарын 19-нд гарсан. Уг хэрэгтэй холбоотойгоор Батлан хамгаалахын сайд Д.Батлут “Хууль хяналтын байгууллага шалгаж байна. Буруутай нь тогтоогдвол хэн ч байсан хариуцлага хүлээнэ” хэмээн мэдэгдсэн ч олон нийтийн зүгээс түүнийг улс төрийн хариуцлагаас бултаж байна хэмээн шүүмжилж байна.

АН-аас түүнд улс төрийн хариуцлага тооцож, ажлаа өгөх шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлээд байгаа юм. Гэвч сайдын “хэн ч байсан” гэх тодорхойгүй тайлбар нь асуудлыг удирдлагын түвшнээс зайлуулж буй мэт харагдаж буйг иргэд онцолж байна.

Хариуцлага яригдаж эхэлсний дараа Д.Батлут сайд талийгаачийн ар гэртэй уулзаж, өмнө нь салбараа өмгөөлсөн утгатай байсан мэдэгдлээ эмгэнэлийн агуулгатай болгон өөрчилж яамныхаа цахим хуудсанд нийтэлсэн. Мөн үүний дараа цэргийн албыг айдас, эрсдэлээс ангид болгох тухай долоон чиглэлийн арга хэмжээг танилцуулсан байна.

Үүнд:
• Дүрмийн бус харилцааг нуун дарагдуулсан удирдлагад шууд хариуцлага тооцох
• Цэргийн ангиудын камерыг төвөөс 24 цаг онлайнаар хянах
• Камер байрлуулах боломжгүй хэсэгт “онцгой товчлуур” суурилуулах
• “Цэргийн бамбай” нэртэй нууц гомдлын апп нэвтрүүлэх
• Гэнэтийн шалгалтыг тогтмолжуулах
• Түрэмгий зан авир, сэтгэл зүйн нарийн шалгуур нэвтрүүлэх
• Хүний эрхийн байгууллага, эцэг эхийн оролцоотой хөндлөнгийн хяналтын тогтолцоо бий болгох зэрэг багтаж байна.

Гэвч олон нийтийн зүгээс “энэ бүх арга хэмжээ амь эрсэдсэний дараа бус, өмнө нь хэрэгжих ёстой байсан” гэсэн шүүмжлэл хүчтэй өрнөсөөр байна.

Related Stories

Д.Батлут “сайд хэн ч байсан гэх үгээр” хаацайлан хариуцлагыг өөрөөсөө түлхэв | Ubfocus