Өнөөдрийн зурхай
Ubfocus

ДЦС-5 төслийг 2028 оны гуравдугаар улиралд ашиглалтад оруулна

Sarantsetseg
Author
June 14, 2026
1 min read
137 views
ДЦС-5 төслийг 2028 оны гуравдугаар улиралд ашиглалтад оруулна

Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрчим хүч, дулааны хэрэгцээг хангах стратегийн ач холбогдол бүхий ДЦС-5 төслийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, төлөвлөсөн хугацаанд нь буюу 2028 оны гуравдугаар улиралд ашиглалтад оруулах чиглэл өгчээ.

Тус төслийг Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт, ДЦС-2-ын үнсэн сангийн зориулалттай газрыг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлж байгаа юм.

ДЦС-5 ашиглалтад орсноор цагт 300 мегаватт цахилгаан, 340 гигакалори дулааны эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай болж, 100 мянга орчим айлыг цахилгаан эрчим хүчээр, 40-50 мянган айлыг дулаанаар хангах боломж бүрдэх юм.

Мөн Таван шар, 21 дүгээр хороолол, Хилчин хотхон, Баянхошуу, гурав, дөрөвдүгээр хороолол болон нэгдүгээр хорооллын бүсийг найдвартай дулааны эх үүсвэрээр хангах нөхцөл бүрдэх бөгөөд Улаанбаатар хотын баруун хойд хэсгийн эрчим хүч, дулаан хангамжийн гол эх үүсвэр болох чухал ач холбогдолтой төсөлд тооцогдож байна.

Related Stories