Дорнод аймгийн Хэрлэн сумын зургаадугаар багт байрлах орон сууцанд гал гарч, эх болон хоёр хүүхэд амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, “байрнаас хар утаа гараад байна” гэх дуудлага мэдээлэл зургаадугаар сарын 3-ны өдрийн 13:20 цагт Онцгой байдлын байгууллагад ирсэн байна.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 52 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, орон сууцны В1 давхарт байрлах айлын жижиг өрөөнд гарсан галыг 13:26 цагт бүрэн унтраажээ.
Мөн хайгуул, аврах ажиллагааны үеэр В1 давхраас А /5 настай, эмэгтэй/, А /3 настай, эрэгтэй/, С /35 настай, эмэгтэй/, А /11 настай, эрэгтэй/, А /1 настай, эмэгтэй/ нарыг гарган эмнэлгийн байгууллагад хүргэсэн байна.
Харамсалтай нь С /35 настай, эмэгтэй/, А /11 настай, эрэгтэй/, А /1 настай, эмэгтэй/ нар эмнэлэгт хүргэгдэн очоод нас баржээ. Харин А /5 настай, эмэгтэй/, А /3 настай, эрэгтэй/ нарын биеийн байдал тогтвортой байгаа бөгөөд Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байна.
Түүнчлэн утаажилтын бүсээс нийт 10 иргэнийг аюулгүй гаргаснаас дөрвөн хүнийг эмнэлгийн байгууллагад хүлээлг





