Өнөөдрийн зурхай
Ubfocus

Дүнжингаравын дэлбэрэлтийн хэрэгт холбогдуулан жолоочид яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүллээ

Sarantsetseg
Author
June 22, 2026
1 min read
279 views
Дүнжингаравын дэлбэрэлтийн хэрэгт холбогдуулан жолоочид яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүллээ

2024 оны нэгдүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Дүнжингарав худалдааны төв-ийн уулзварт гарсан шингэрүүлсэн хийн дэлбэрэлтийн хэрэгт холбогдуулан Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Тодруулбал, “Д...” ХХК-ийн жолооч Ч.Р нь компанийн өмчлөлийн шингэрүүлсэн хий тээвэрлэж явсан Beiben North Benz маркийн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох үед Nissan Patrol загварын автомашинтай шүргэлцсэн байна. Үүний улмаас 15.7 тонн шингэрүүлсэн хий алдагдан, улмаар хүчтэй дэлбэрэлт үүсчээ.

Прокурорын байгууллагын мэдээлснээр, жолооч Ч.Р нь шингэрүүлсэн хий алдагдсан нөхцөлд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль-д заасан үүргээ биелүүлээгүй, шаардлагатай арга хэмжээг аваагүй эс үйлдэхүйн улмаас дэлбэрэлт гарч, долоон хүний амь нас хохирсон, мөн олон хүний эрүүл мэндэд хүнд болон хүндэвтэр хохирол учирсан гэж үзжээ.

Иймд түүнд:

  • Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг /Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох/,

  • Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг /Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах/,

  • Эрүүгийн хуулийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах/

зэрэг зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх-эд шилжүүлсэн байна.

Сануулахад, уг хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг 2025 оны дөрөвдүгээр сарын 22-нд болж, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад байсан юм.

Related Stories

Дүнжингаравын дэлбэрэлтийн хэрэгт холбогдуулан жолоочид яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүллээ | Ubfocus