Өнөөдрийн зурхай
Ubfocus

Энэ 7 хоногт Монгол Улсад болох үйл явдлын тоймтой танилцана уу

Sarantsetseg
Author
May 3, 2026
2 min read
360 views
Энэ 7 хоногт Монгол Улсад болох үйл явдлын тоймтой танилцана уу

2026 оны тавдугаар сарын 4-10-нд болох үйл явдлын тоймыг хүргэж байна.

 Улаанбаатарт:

5 дугаар сарын 4-нд: УИХ дахь намуудын бүлэг хуралдана.

5 дугаар сарын 4,5-нд: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын удирдах ажилтны зөвлөлдөх уулзалт болно.

5 дугаар сарын 5-нд: Хүүхэд залуучуудын театрын уран бүтээлчид “18 дахь хаврын хайр” драмын жүжгээ Соёлын төв өргөөнд тоглоно.

5 дугаар сарын 5-нд: "Хаврын хит-2026" нийтийн дуучдын нэгдсэн тоглолт Монгол бөхийн өргөөнд болно.

5 дугаар сарын 5, 6-нд: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан болно.

5 дугаар сарын 6-нд: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.

5 дугаар сарын 7, 8-нд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

5 дугаар сарын 8-нд: Олон улсын Улаан загалмайн хөдөлгөөний өдөр тохионо.

5 дугаар сарын 8-нд: Улаанбаатар театрын гоцлол бүжигчин СТА Б.Норовбанзад “Тунамал” бүжгийн тоглолтоо тус театрын тайзнаа толилуулна.

5 дугаар сарын 8-нд: Монгол-Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Соёлын элч, уран бүтээлч Ц.Ган-Эрдэнэ "Мөнх тэнгэрт" бие даасан үзэсгэлэнгээ "Чингис хаан" үндэсний музейд нээнэ.

5 дугаар сарын 9-нд: Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр тохионо.

5 дугаар сарын 9-нд: “Эрүүл хүнс-Эрүүл хүн” хүнсний чанар аюулгүй байдлыг дэмжих нөлөөллийн аяны нээлт МҮХАҮТ-д болно.

5 дугаар сарын 9-нд: Ялалтын баяр тохионо.

5 дугаар сарын 10-нд: Байгаль хамгаалах өдөр тохионо.

 -Үндэсний Статистикийн Хорооноос таван жил тутам зохион байгуулдаг "Аж ахуйн нэгж, байгууллагын ээлжит тооллого" тавдугаар сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.

- “Тэрбум мод тарих үндэсний өдрүүд” 6 дугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.

Үзэсгэлэн:

-МУЭ-ийн гишүүн, зураач Ц.Соёлмаагийн “Зэрэглээн цаана” үзэсгэлэн “Hue арт” галерейд энэр сарын 16-ныг хүртэл гарна. 

-“Уран бүтээлийн хур-Олон улсын хятад хэлний өдөр” сэдэвт орчин үеийн хятадын уран бичлэг, дүрслэх урлагийн шилдэг уран бүтээлчдийн үзэсгэлэн Улаанбаатар дахь Хятадын соёлын төвд энэ сарын 20-ныг хүртэл гарна.

Орон нутагт:

5 дугаар сарын 10-нд: Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд аялал жуулчлалыг хөгжүүлэх, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг “Даль цэцгийн баяр” 15 дахь жилдээ болно.

 Хилийн чанадад:

5 дугаар сарын 7-ноос 11 дүгээр сарын 22-ныг хүртэл: Бүгд Найрамдах Итали Улсад Дүрслэх урлагийн олон улсын Венецийн 61 удаагийн биенналь болно.

-ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн долоодугаар сарын 19-нийг хүртэл гарна. 

-ОХУ-ын Эрхүү хот дахь В.С.Рогалийн нэрэмжит урлагийн төвд Орос, Монгол Улсын хооронд дипломат харилцаа үүссэний 105 жилийн ойд зориулсан “Монгол орон Эрхүүгийн зураачдын нүдээр” уран бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 28-ныг хүртэл гарна. 

эх сурвалж: Монцамэ агентлаг

Related Stories