Цахим орчинд Энхтайваны гүүрнээс автомашин унаж, жолоочийн биеийн байдал хүнд байгаа талаар мэдээлэл түгээд байна.
Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад, 2026 оны зургаадугаар сарын 16-ны өдрийн 06:00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Энхтайваны гүүрэн дээрээс автомашин унасан гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Урьдчилсан байдлаар шалгахад Toyota Alphard маркийн автомашины жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан бөгөөд согтолтын хэмжээ 1.38 хувьтай байсан нь тогтоогдсон байна. Улмаар жолоодлого алдаж, автомашинтайгаа гүүрнээс унаж гэмтжээ.
Ослын улмаас жолооч бэртэж, эмнэлгийн байгууллагад хүргэгдэн эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд түүний биеийн байдал хүнд байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна.
Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа бөгөөд ослын шалтгаан, нөхцөл байдлыг нарийвчлан тогтоох ажиллагаа үргэлжилж байна.





