Өнөөдрийн зурхай
Ubfocus

Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомын шилдгүүд тодорлоо

Sarantsetseg
Author
September 26, 2026
1 min read
91 views
Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомын шилдгүүд тодорлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх АНУ-ын Чикаго хотноо ажиллах үеэрээ Ерөнхийлөгчийн нэрэмжит сагсан бөмбөгийн шилжин явах цомын анхдугаар тэмцээний аварга баг, тамирчдад алтан медаль, цомыг нь гардууллаа.

Хүүхэд, насанд хүрэгчид гэсэн ангиллаар зохион байгуулсан тэмцээнд 4 мужийн 17 багийн 300 гаруй тамирчин өрсөлдсөн байна.

Тэмцээнийг сагсан бөмбөгийн спортод дуртай хүүхэд, залуусын хүсэл тэмүүлэл, авьяас чадварыг дэмжих, спортоор дамжуулан эрүүл, зөв амьдралын хэв маягийг төлөвшүүлэх, АНУ-д амьдарч буй иргэдийн эв нэгдэл, нөхөрлөлийг бэхжүүлэх зорилгоор зохион байгууллаа.

Тэмцээний насанд хүрэгчдийн ангилалд:

  • Чикаго хотын “Monway black city”,

  • Чикаго хотын “Chitown”,

  • Денвер хотын “Easy shipping”,

13-16 насны хүүхдийн ангилалд:

  • “Gold Virgina eagles”,

  • “BG hoopers 1”,

  • “BG hoopers 2”,

8-12 насны ангилалд:

  • “BG hoopers 2”,

  • “МТА”,

  • “Athlete in action” баг эзэлж алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ.

Ерөнхийлөгчийн нэрэмжит сагсан бөмбөгийн шилжин явах цомын төлөөх тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм байна.

Related Stories

Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомын шилдгүүд тодорлоо | Ubfocus