Өнөөдрийн зурхай
Ubfocus

Г.Дамдинням: О.Батнайрамдал гишүүнтэй нэг талд ойлголцсон. Бид олон төсөлтэй болж бусдад шахалт үзүүлж болдог түвшинд хүрмээр байна

Sarantsetseg
Author
June 8, 2026
1 min read
627 views
Г.Дамдинням: О.Батнайрамдал гишүүнтэй нэг талд ойлголцсон. Бид олон төсөлтэй болж бусдад шахалт үзүүлж болдог түвшинд хүрмээр байна

УИХ дахь Монгол Ардын намын бүлгээс мэдээлэл хийх үеэр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Ашигт малтмалын тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр УИХ-ын гишүүн О.Батнайрамдалтай тодорхой асуудлуудаар нэг ойлголтод хүрсэн гэдгээ онцолж, Монгол Улс уул уурхайн олон төсөлтэй болж, эдийн засгийн хувьд илүү өргөн боломжтой болох шаардлагатай байгааг дурдсан байна.

Сайд Г.Дамдинням “Бид олон төсөлтэй болж, бусдад шахалт үзүүлж чаддаг түвшинд хүрмээр байна. Ганцхан төслөөс хамааралтай эдийн засагтай байж болохгүй” хэмээн мэдэгдлээ.

Мөн Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж батлуулахдаа зэсийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр буюу АМНАТ-ын асуудлыг хөндөхгүйгээр, хуулийн төсөлд туссан бусад зохицуулалтуудаа шийдвэрлэж урагшлуулах чиглэлд МАН-ын бүлэг шийдвэр гаргасан талаар тэрбээр тайлбарлав.

Түүний хэлснээр уул уурхайн салбарын эрх зүйн орчны шинэчлэл нь эдийн засгийн төрөлжилтийг нэмэгдүүлэх, томоохон төслүүдийг хөдөлгөхөд чиглэж байгаа аж.

Related Stories