Өнөөдрийн зурхай
Ubfocus

Гишүүнийг эгүүлэн татах агуулгатай хоёр дахь хуулийг өргөн барилаа

Sarantsetseg
Author
May 6, 2026
1 min read
420 views
Гишүүнийг эгүүлэн татах агуулгатай хоёр дахь хуулийг өргөн барилаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан, өргөн барьсан УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг парламентаар хэлэлцэх эсэхийг нь дэмжсэн.

Уг хууль нь УИХ-ын гишүүнийг хэд хэдэн үндэслэлээр эгүүлэн татах агуулга бүхий. Өнөөдөр УИХ-ын гишүүн, ИЗНН-ын дарга Б.Батбаатар мөн адил УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа.

Заалтын тухайд,

  • Төслийн 1 дүгээр зүйлд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 9 дүгээр зүйлд “9.1.7.Улсын Их хуралд суудал авсан намын төлөөллийн төв байгууллагаас хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгогдсон гишүүнийг эгүүлэн татах шийдвэр гаргасан.” гэсэн зүйл нэмэх,

  • Төслийн 2 дугаар зүйлд Монгол Улсын Их Хурлын 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсгийн “... 9.3 Монгол Улсын Үндсэн хуулийн цэц гишүүнийг тангаргаасаа няцаж Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн...” гэсний дараа “,Улсын Их Хуралд суудал авсан намын төлөөллийн төв байгууллагаас хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгогдсон гишүүнийг эгүүлэн татах шийдвэр гаргасан” гэж өөрчлөхөөр зохицуулсан байна.

Мөн уг хуулийн төсөлтэй хамт Улс төрийн намын тухай хуулийн 7 дугаар зүйлд нэмэлт оруулах, Монголын Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Ийн парламентын гишүүнийг эгүүлэн татах агуулга бүхий хоёр дахь хуулийг парламент дотроос анх удаа өргөн барилаа.

Related Stories

Гишүүнийг эгүүлэн татах агуулгатай хоёр дахь хуулийг өргөн барилаа | Ubfocus