Өнөөдрийн зурхай
Ubfocus

Гурил, мах, талх, сүү, өндөгний үнэ дахин нэмэгджээ

Sarantsetseg
Author
May 29, 2026
1 min read
254 views
Гурил, мах, талх, сүү, өндөгний үнэ дахин нэмэгджээ

Үнийн өсөлтийг тогтворжуулах зорилгоор Засгийн газраас хэрэгжүүлж буй “Үнийн өсөлтийн эсрэг авах зарим арга хэмжээ”-ний хүрээнд тавдугаар сарын 19-нөөс эхлэн нийслэлийн төвийн зургаан дүүргийн зургаан байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээ нь зах зээл дээрх махны үнийг бууруулах зорилготой юм.

Гэвч Үндэсний статистикийн мэдээллээр тавдугаар сарын 25-ны байдлаар махны үнэ 2.3 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Мөн гурил, талх, сүү, өндөг, төмс, лууван зэрэг өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний үнэ дахин нэмэгдсэн байна.

Эдгээр гол нэрийн бүтээгдэхүүний үнэ өмнөх долоо хоногт ч мөн өсөлттэй гарсан бөгөөд Улаанбаатар хотод үнэ өмнөх долоо хоногоос 0.3 хувь, өмнөх сараас 4.8 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа аж.

Өмнөх долоо хоногтой харьцуулахад:

  • Луувангийн үнэ 4.3 хувиар,

  • Үхрийн ястай махны үнэ 2.3 хувиар,

  • Үхрийн цул махны үнэ 1.2 хувиар тус тус өссөн байна.

Related Stories

Гурил, мах, талх, сүү, өндөгний үнэ дахин нэмэгджээ | Ubfocus