Өнөөдрийн зурхай
Ubfocus

Г.Жаргалсайханыг НЗД-ын орлогчоор томилсон ч тав хоногийн дотор чөлөөлжээ

Sarantsetseg
Author
May 17, 2026
1 min read
273 views
Г.Жаргалсайханыг НЗД-ын орлогчоор томилсон ч тав хоногийн дотор чөлөөлжээ

Өнгөрсөн даваа гарагт болсон Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайханыг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор томилсон билээ.

Гэвч түүнийг ердөө тав хоногийн дараа буюу өнгөрсөн баасан гарагт үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбатыг томилсон байна.

Г.Жаргалсайханыг ямар шалтгаанаар чөлөөлсөн талаар албан ёсны тайлбар одоогоор гараагүй байгаа бөгөөд түүнийг Баянзүрх дүүргийн Засаг даргын албан тушаалдаа үргэлжлүүлэн ажиллаж магадгүй гэх мэдээлэл улс төрийн хүрээнд яригдаж байна.

Сануулахад, Хотын дарга асан Х.Нямбаатар өнгөрсөн лхагва гарагт сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “Намын дарга Н.Учралын саналын дагуу Г.Жаргалсайханыг орлогчоор томилсон. Иран, Америк шиг дайнтай улс биш, хамтраад ажиллана” хэмээн мэдэгдэж байв.

Харин улс төрийн хүрээнд Н.Учрал болон Х.Нямбаатар нарын дунд үл ойлголцол, зөрчил үүссэн нь дээрх өөрчлөлтөд нөлөөлсөн байж болзошгүй гэх таамаг гараад байна. Мөн Г.Жаргалсайханыг сайд Э.Бат-Амгалангийн хүн хэмээн улс төрийн хүрээнд ярьдаг билээ.

Related Stories