Улаанбаатар хотын татвар, хураамжийн өсөлт болон 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилтийг хэлэлцэх ерөнхий хяналтын сонсгол маргааш Төрийн ордонд эхэлнэ.
Хоёр өдөр үргэлжлэх уг сонсголоор нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төслүүдийн үр ашиг, төсвийн зарцуулалт хууль тогтоомжид нийцсэн эсэхийг нээлттэйгээр хэлэлцэх юм. Сонсголыг УИХ-ын гишүүн Ж.Золжаргал даргалж, ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин ахалж байна.
Зохион байгуулагчдын мэдээлснээр төрийн байгууллага, иргэний нийгэм, мэргэжлийн холбоод болон хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл зэрэг 100 гаруй хүн оролцох бөгөөд нийслэлийн төсвийн зарцуулалттай холбоотой асуудлууд олны анхаарлын төвд байна.





