Өнөөдрийн зурхай
Ubfocus

ХҮН НАМЫН ЗӨВЛӨЛ: Татварын багц хууль болон эрчим хүчний салбарын нөхцөл байдлын талаар танилцуулгыг сонсоно

Sarantsetseg
Author
May 18, 2026
1 min read
151 views
ХҮН НАМЫН ЗӨВЛӨЛ: Татварын багц хууль болон эрчим хүчний салбарын нөхцөл байдлын талаар танилцуулгыг сонсоно

Долоо хоног бүрийн даваа гарагт УИХ-д суудалтай намуудын бүлэг, зөвлөлүүд хуралддаг уламжлалтай. Энэ дагуу өнөөдөр УИХ дахь ХҮН намын зөвлөл хуралдахаар товложээ.

Хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Татварын багц хуулийн төслийн танилцуулгыг сонсож, холбогдох албаныхнаас асуулт асууж, хариулт авах юм байна. Түүнчлэн эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдал болон цаашдын бодлого, чиглэлийн талаар Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдээлэл өгөх аж.

Related Stories