Өнөөдрийн зурхай
Ubfocus

Ирэх 7 хоногт ЭТТ 1072 хувьцааны ноогдол ашиг тараана

Sarantsetseg
Author
April 26, 2026
1 min read
224 views
Ирэх 7 хоногт ЭТТ 1072 хувьцааны ноогдол ашиг тараана

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар 2025 оны цэвэр ашгаас хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах шийдвэрийг өнгөрсөн хоёрдугаар сард танилцуулсан.

Тус компани 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Үүнээс нэгж хувьцаанд 65.55 төгрөгөөр тооцон нийт 786.6 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд олгохоор шийдвэрлэсэн бөгөөд Монгол Улсын 3.5 сая иргэн хувьцаа эзэмшигчдэд 208.5 тэрбум төгрөгийн ногдол ашиг ногдох юм. Ингэснээр 1072 хувьцаатай нэг иргэнд татварын дараах дүнгээр 63,242 төгрөгийн ногдол ашиг олгох бөгөөд уг олголтыг 2026 оны 04 дүгээр сарын 30-ны дотор зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм. 

Related Stories

Ирэх 7 хоногт ЭТТ 1072 хувьцааны ноогдол ашиг тараана | Ubfocus