Нийслэл хотын орон сууцны айл өрх, эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн халаалт энэ долоо хоногийн Баасан гарагаас есдүгээр сарын 15-ныг хүртэл зогсоно.
Энэ хугацаанд дулааны шугамын өргөтгөл, шинэчлэлийн засварын ажил эхэлж, нийт найман удаагийн зогсолтоор хэрэглээний халуун усыг хязгаарлана гэж "Улаанбаатар Дулааны Сүлжээ" ТӨХК-аас мэдээлэв.
Дулааны шугамын засварын ажил тавдугаар сарын 18-наас наймдугаар сарын 13-ны хооронд үргэлжлэх юм байна.
Тодруулбал эхний ээлж буюу тавдугаар сарын 18-ны Даваа гарагаас 28-ны хооронд /10 хоног/ дараах байршлуудад халуун ус хязгаарлана.
БӨҮР
Говь-2 ХК орчим
Вива сити
Шинэ яармаг хорооллууд
ХУД-ийн нэгдсэн эмнэлэг
Нийслэлийн шинэ төв Хангард орчмын хэрэглэгчид
Ирээдүй хороолол
БҮК орчмын хэрэглэгчид
Төв цэнгэлдэх
Хүннү хороолол
Рапид хороолол
120 мянгат
Туулын хөвөө
Зайсан орчмын орон сууцны хороолол
Арьс ширний үйлдвэрийн район
19-р хороолол орчмын хэрэглэгчид.
Иргэд 70047005 дугаарын утсанд хандаж санал, хүсэлтээ хэлэх боломжтойг санууллаа.






