Өнөөдрийн зурхай
Ubfocus

Ирэх хоёр долоо хоногт дараах байршлуудад халуун ус хязгаарлана

Sarantsetseg
Author
June 15, 2026
1 min read
311 views
Ирэх хоёр долоо хоногт дараах байршлуудад халуун ус хязгаарлана

Улаанбаатар хотын дулааны шугам сүлжээний засвар, шинэчлэлийн ажлын хүрээнд энэ зун дулааны төв магистраль шугамуудын үндсэн засварыг үе шаттайгаар хийж байна. Энэ ажлын хүрээнд ирэх долоо хоногоос буюу зургаадугаар сарын 15-28-ны өдрүүдэд дараах байршлуудын хэрэглэгчдийн халуун усыг түр хугацаагаар хязгаарлахаар болжээ.

Хан-Уул дүүрэгт:

  • Жаргалан хотхон

  • БНСУ-ын Элчин сайдын яам орчим

  • Нархан, Оддын хотхон

  • Олимп хотхон

  • Баянмонгол хорооллоос 13-р хороолол хүртэлх бүс

  • Маршал таун

  • Ривэр гарден

  • Их тэнгэр цогцолбор орчим

Баянзүрх дүүрэгт:

  • Нарантуул худалдааны төв орчим

  • Дүнжингарав хороолол

  • Сонжин Гранд зочид буудал орчим

  • Алтан тэвш хороолол

  • АШУҮИС-ийн шинэ байр орчим

  • Амгалан орчмын хэрэглэгчид

  • 15-р хорооллын ЦТП-15 салаа

  • Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэг орчим

  • УДДТ-15-аас дулаан хангамж авдаг хэрэглэгчид

Хотын хэмжээнд дулааны 376 км төв магистраль шугамын 16 гол шугамд засвар хийх ажлыг тавдугаар сарын 15-наас наймдугаар сарын 25-ны хооронд үе шаттайгаар гүйцэтгэж байгаа бөгөөд засварын хугацаанд хэрэглэгчдийн халуун усыг хэсэгчлэн хязгаарлаж байна.

Related Stories