Өнөөдрийн зурхай
Ubfocus

Итали жуулчныг зургаан удаа хутгалсан хэрэг өнөөдөр шүүхээр хэлэлцэнэ

Sarantsetseg
Author
June 4, 2026
1 min read
407 views
Итали жуулчныг зургаан удаа хутгалсан хэрэг өнөөдөр шүүхээр хэлэлцэнэ

Дугуйн аялал хийхээр Монгол Улсад ирсэн Итали улсын иргэнийг хутгалж хүнд гэмтээсэн хэрэгтэй холбоотой шүүх хурал өнөөдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болно.

Хэргийг АНУ-ын иргэн Олгин Макс Адлерт холбогдуулан шалгаж байгаа бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн 10.1-1 буюу “Хүнийг алах” зүйл ангиар яллах дүгнэлт үйлджээ.

Уг хэрэг 2025 оны есдүгээр сарын 6-ны өдөр гарсан байна. Тухайн өдөр цагдаагийн байгууллагад “Баянгол дүүргийн ... дугаар хороонд гадаадын иргэн хутгалуулсан байдалтай хэвтэж байна” гэх дуудлага 19:00 цагийн орчимд иржээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад АНУ-ын иргэн болон Италийн иргэн нар хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар нэгнийхээ биед халдсан нь тогтоогдсон байна. Хохирогчийг зургаан удаа хутгалсан талаар мөрдөн шалгах байгууллага мэдээлжээ.

Прокурорын байгууллагаас уг хэргийг 2026 оны нэгдүгээр сард шүүхэд шилжүүлсэн бөгөөд өнөөдрийн 13:30 цагт болох шүүх хурлаар хэргийг хэлэлцэх юм.

Шүүх бүрэлдэхүүнд шүүгч Л.Баатар, И.Ганбат, Х.Одбаяр нар оролцох бөгөөд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэх эсэхийг мөн хэлэлцэхээр болжээ.

Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлд “Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.

Related Stories

Итали жуулчныг зургаан удаа хутгалсан хэрэг өнөөдөр шүүхээр хэлэлцэнэ | Ubfocus