1. Махны үнэ хаданд гарч, модонд авирсан, энэ үнэн. Стратегийн хүнснийхээ үнийг тогтоон барих гэж нөөцийн мах төсвөөс мөнгө гаргаж бэлдүүлдэг. Гэтэл Нямбаатар нөөцийн махны үнийг кг тутамд 3000 төгрөгөөр дур зоргоороо нэмсэн, дагаад зах зээл дээрх махны үнэ ч өссөн. 25 мянгаас 50 мянга өөд дүүлсэн. Махны үнийн өсөлтөнд ХХААЯ-ыг удирдаж байсан Ж.Энхбаяр, Бадамсүрэн нар ч хамаатай. Тэд юу хийж байсан юм, яах гэж ер нь салбарын яам гэж оршин тогтнож, 100 гаруй мянган хүн ажиллаж, өчнөөн тэрбумын төсөв батлуулаад сууж байдаг юм? Нямбаатартайгаа хөтлөлцөөд, Эмээлтийн хятадууд гэх мах бэлтгэх эрх авсан компаниудтайгаа дугаарлаад шалгуулах хэрэгтэй. 2025 онд үхрийн махыг кг-г нь 9400, хонины махыг 8800 төгрөгөөр бэлтгэх, үүнд долоон компани шалгаруулан ажиллуулах, тэдэнд 18 хувийн хүүтэй зээл олгож, 11 хувийг нь Нийслэл дааж, үлдсэн 7хон хувийг нь тухайн аж ахуйн нэгж төлөх шийдвэр гарч байсан. Нөөцийн мах бэлтгэлд нийт 21 тэрбум төгрөг гаргасан. УИХ-ын Байгал орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо ч бас хариуцлагаа үүрэх ёстой. Нөөцийн мах бэлтгэх эрх гээч юм тусгайлан олгосноороо төр махны үнэд анхнаасаа гар дүрсэн, одоо тэгээд байгаа байдлаа хар даа.
2. Дээр нь, иргэд яах гэж татвар төлдөг вэ? Бидний төлсөн татварыг зөв захиран зарцуулаад, амьдарч буй хот, гудамж, зам харилцаа, нийгмийг маань сайжруулаад өгөөч ээ гэж төрдөө татвар төлдөг. Тэр татвар төсөв байдлаар, бүтээн байгуулалт хэлбэрээр буцаад эдийн засгийн эргэлтэнд ордог, монголчуудын тодорхой хэсгийг ажилтай, цалинтай байлгадаг. Гэтэл Нямбаатарын үед Монголын зам, барилгын компаниуд сөхрөн унасан, Нийслэлээс зарласан, төсвийн хөрөнгөөр баригдах барилга, замын тендэрт хятад компаниуд шалгарсан, камбож, гонконг гэсэн нэрээр орж ирсэн. Ард нь яасан, төсвийн мөнгөөр барих зам барилгын ажлууд, төсөв барьцаалж босгож байгаа зээл гадагшаа урсаад байхад ажилгүй монгол залуус яах болж байна аа? Гудамжинд гарахгүй өөр яах юм, гутраад уухгүй өөр хаачих юм? Ажилгүйчүүдийн эгнээ эрс тэлсэн, архичдын тоо өссөн, хавар болж дулаарахад харин ч нэг Нямбаатарын байгуулж байгаа нийгэм утгаараа ил болсон. Бид зам, гүүрийн хэрүүл л хийгээд байдаг, ард түмэн яаж орлого олж, юу идэж, хэрхэн амьдралд сөхөрч байгааг яагаад ярихгүй байгаа юм бэээ?
3. Энэ чинь хувь улстөрчдийн хэрүүл биш ээ, асуудлын гол нь махны үнэ, ажилгүйдэл, хэдэн их наядын тендэр, төсвийн хуваарилалт шүү дээ. Гэтэл зүгээр л хэмхэлдээн болгоод хөөргөдчихлөө. Одоо бүр Учрал, Нямбаатар хоёрын хэн хэнийгээ давах гэсэн хэл амаар амьсгалж байна, наад хэрүүлээр чинь цадлаа юу, нэг нэгийгээ бацаан гэж баалахад нь бид хөгжлөө юү? Ямар юмны чинь МАН-ын ялалтын баг уналаа энэ тэр вэ? Унаг, яадаг юм. Ард түмэнд хүртээлгүй ялалтыг ямар ялалт гэдэг юм, махны үнэ 30-56 мянга хүрэх чинь тэгээд ялалт юм уу? Хол очиж хонхорт энэ үгээ хэл дээ! Үхрийн махыг кг-г нь 9400 төгрөгөөр бэлтгээд, яагаад 18 мянгаар зараад, тэр нь бас олдохгүй байгааг хэлээд өгөх хүн энэ төрд байна уу? Нямбаатарынхаар бол бид махгүй хоол идээд, алтан мөнгөн гүүрээр, утаа хаядаггүй шинэ машинуудаа унаж давхиад жаргана гэнэ эээ, харагдаач!
Яруу найрагч Эмүжин
эх сурвалж: https://www.facebook.com/profile.php?id=100044509116290





