Өнөөдрийн зурхай
Ubfocus

Маргааш 21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг түр хаана

Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Улаанбаатар хотын тогтвортой авто зам төсөл”-ийн хүрээнд Таван шарын уулзвараас Баянхошууны тойрог хүртэлх авто замын засвар, шинэчлэлтийн ажил үргэлжилж байна.
Sarantsetseg
Author
May 25, 2026
1 min read
351 views
Маргааш 21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг түр хаана

Энэ хүрээнд тавдугаар сарын 26-ны 23:00 цагаас тавдугаар сарын 27-ны 06:00 цаг хүртэл Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хаана. Тус чиглэл дагуу борооны ус зайлуулах шугамын хөндлөн сэтэлгээ хийх юм. Иймд жолооч та бүхэн түгжрэлийг тооцоолон өөр зам сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Related Stories