Нийслэл хотод дулааны шугамын засвар, шинэчлэлийн ажил энэ сарын 18-наас эхэлж, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт оршдог орон сууц болон албан байгууллагуудын халуун усыг хязгаарлаад байгаа билээ
Харин маргааш буюу тавдугаар сарын 20-30-ны хооронд дараах хороолол, бүсийн дулааны шугамын засварын ажлыг эхлүүлэхээр болсныг "УБДС" ТӨХК-аас мэдээллээ.
9ДЕЖИ магистральд холбогддог:
Эрчим хүчний сургалтын төв
Зэвсэгт хүчний 017-р цэргийн анги
Залуус хороолол
Нефть бааз орчмын хэрэглэгчид
21-р хороолол
Орчлон орон сууцны хороолол орчмын хэрэглэгчид
13АБВГД магистральд холбогддог:
Буянт ухаа I, II хороолол
Нисэх орчмын хэрэглэгчдийн халуун усыг 10 хоног хааж, магистраль шугамын нягтын туршилт, урсгал засвар, худгийг өргөтгөн шинэчлэхээр төлөвлөжээ.






