Өнөөдрийн зурхай
Ubfocus

Монгол Ардын намын дарга Н.Учрал намд шинээр элсэж буй гишүүддээ батлах гардууллаа

Sarantsetseg
Author
June 8, 2026
2 min read
144 views
Монгол Ардын намын дарга Н.Учрал намд шинээр элсэж буй гишүүддээ батлах гардууллаа

Монгол Ардын намд шинээр элсэж буй гишүүдэд зориулсан “Hello Party” арга хэмжээ өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд гурав дахь удаагаа зохион байгуулагдлаа.

Тус арга хэмжээг Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн Ажлын албанаас зохион байгуулсан бөгөөд намын дарга Н.Учрал оролцож, шинэ гишүүддээ намын батлах гардуулан баяр хүргэж, амжилт хүссэн байна.

Энэ үеэр тэрбээр улс төрийн намыг иргэдтэйгээ эргэх холбоотой, илүү амьд бүтэцтэй байлгах нь гишүүдийн оролцоо, манлайллаас шууд хамаардаг болохыг онцолжээ.

МАН-ын дарга Н.Учрал “Тухайн цаг үед энэ намыг хэн бүрдүүлж, хэн төлөөлж, хэн иргэдтэй эргэх холбоотой байлгаж байна вэ гэдгийг намын гишүүд өөрсдөө шийддэг. Тиймээс улс төрийн нам бол амьд организм. Намын шинэчлэлийн үйл хэрэгт үе, үеийн төлөөллийг нээлттэй урьж оролцуулж байна” хэмээн онцолсон байна.

Мөн тэрбээр өөрийн дэвшүүлэн ажиллаж буй “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт” бодлогыг танилцуулж, Засгийн газрын үйл ажиллагаа уг бодлогын хүрээнд хувийн хэвшил, хөдөлмөр эрхлэлт, ажиллах нөхцөл, эдийн засгийн эрх чөлөөг дэмжихэд чиглэж байгааг дурджээ.

“Hello Party” арга хэмжээ нь намд шинээр элсэж буй гишүүдээ хүндэтгэлтэйгээр хүлээн авах, намын үзэл баримтлал, үнэт зүйлс, үйл ажиллагааны чиглэлийг танилцуулах зорилготой бөгөөд цаашид тогтмол зохион байгуулагдах аж.

Түүнчлэн Монгол Ардын нам гишүүдийнхээ бүртгэлийг баталгаажуулах, харилцаа холбоог бэхжүүлэх, оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх зорилгоор ENAM 3.0 платформыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байгааг онцоллоо.

Related Stories

Монгол Ардын намын дарга Н.Учрал намд шинээр элсэж буй гишүүддээ батлах гардууллаа | Ubfocus