Өнөөдрийн зурхай
Ubfocus

Нас барсан иргэдийн 1072 хувьцааг өвлүүлэх асуудлыг Засгийн газраар хэлэлцэнэ

Sarantsetseg
Author
April 29, 2026
1 min read
234 views
Нас барсан иргэдийн 1072 хувьцааг өвлүүлэх асуудлыг Засгийн газраар хэлэлцэнэ

"Эрдэнэс таван толгой"-н хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар олон нийтийн анхаарал татсан асуудлын нэг болох нас барсан иргэдийн эзэмшиж байсан 1072 хувьцааг ар гэрт нь өвлүүлэх асуудлыг хэлэлцжээ.

Хурлын үеэр тус компанийн ТУЗ-ийн дарга Ц.Нацагдорж хувьцаа өвлүүлэхтэй холбоотой тогтоолын төслийг боловсруулж дууссан бөгөөд ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр төлөвлөж байгааг мэдэгдсэн байна.

Хэрэв уг тогтоол батлагдвал олон жил хүлээлт үүсгээд байсан 1072 хувьцааг өвлүүлэх эрх зүйн зохицуулалт тодорхой болж, нас барсан иргэдийн хувьцааг хууль ёсоор өвлүүлэх боломж нээгдэх юм.

1072 хувьцааны асуудал нь Монголын иргэн бүрийн эзэмшилтэй холбоотой төдийгүй олон жил шийдлээ хүлээсэн нийгмийн ач холбогдолтой сэдвийн нэг байсаар ирсэн. Тиймээс энэ удаагийн мэдэгдэл нь хувьцаа эзэмшигчид болон олон нийтийн дунд өндөр хүлээлт үүсгээд байна.

Засгийн газар тогтоолыг баталбал хувьцааны өв залгамжлалтай холбоотой эрх зүйн тодорхойгүй байдал арилж, иргэдийн өмчийн эрхийн хэрэгжилтэд бодит ахиц гарах боломжтой гэж үзэж байна.

Related Stories