Өнөөдрийн зурхай
Ubfocus

Нэгдүгээр ээлжийн цэргүүд халагдлаа

Sarantsetseg
Author
May 2, 2026
1 min read
402 views
Нэгдүгээр ээлжийн цэргүүд халагдлаа

Монгол улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний журамт үүргээ ухамсарлан 2025 оны I ээлжийн цэрэг татлагаар цэргийн албанд мордсон залуус Дотоодын цэргийн 810, Дорноговь аймагт байрлах Хилийн цэргийн 0129 дүгээр цэргийн ангиудад хугацаат албаа нэр төртэй, үлгэр жишээ хаагаад, өнөөдөр халагдаж ирлээ.

Дайчдыг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Лхагвабаатар болон сумдын удирдлагууд, гэр бүл, ах дүүс, найз нөхөд нь угтан авч, албаа нэр төртэй хааж, нутгийнхаа нэр алдрыг өндөрт өргөн Цэргийн тангарагтаа үнэнчээр зүтгэж “Эх орны цэрэг” болсонд баяр хүргэв.

Related Stories

Нэгдүгээр ээлжийн цэргүүд халагдлаа | Ubfocus