УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий хяналтын сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай тогтоолын төслийг хэлэлцжээ.
Тодруулбал, “Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэх” асуудлаар ерөнхий хяналтын сонсголыг 2026 оны зургаадугаар сарын 15, 16-ны өдрүүдэд зохион байгуулахаар төсөлд тусгасан байна.
Мөн сонсгол даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн Жаргалсайханы Золжаргалыг сонгохоор санал болгожээ.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Золжаргал, Д.Цогтбаатар нар байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 62.5 хувь нь дэмжсэн байна.
Харин уг асуудлыг хариуцан ажиллах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин ахлахаар болсон бөгөөд ажлын хэсгийн гишүүдэд Н.Алтаншагай, Р.Батболд, Ж.Баярмаа, Д.Бум-Очир, Б.Заяабал, Ж.Золжаргал, Ч.Лодойсамбуу, П.Сайнзориг, Б.Хэрлэн, Дав.Цогтбаатар нар багтаж ажиллахаар болжээ.





