Өнөөдрийн зурхай
Ubfocus

Нийслэлийн МАН-ын хороо 25-нд хуралдана

Sarantsetseg
Author
May 22, 2026
1 min read
301 views
Нийслэлийн МАН-ын хороо 25-нд хуралдана

Нийслэлийн МАН-ын Тэргүүлэгчдийн хурал өнөөдөр болж, Нийслэлийн МАН-ын хорооны хурлыг энэ сарын 25-ны 10:00 цагт товлосон

Тус хуралдаанаар нийслэлийн Засаг даргад нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцэх юм. Өнөөдрийн хуралдаанд Удирдах зөвлөлөөс Б.Пүрэвдагвыг Хотын даргад танилцуулсан гэх мэдээлэл байна.

Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид МАН-ын Удирдах зөвлөл шиг улс төрийн шийдвэр гаргадаг бөгөөд 23 гишүүнтэй. Тэргүүлэгчдийн дэмжсэн нэрийг НИТХ-д оруулж, санал хураана. Ингээд НИТХ-аас нийслэлийн Засаг даргыг томилуулахаар Ерөнхий сайдад уламжлах бөгөөд Ерөнхий сайд батламжилснаар Засаг дарга томилогддог хуулийн зохицуулалттай аж.

Related Stories