Өнөөдрийн зурхай
Ubfocus

Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчдийн хурлыг 15.00 цагаас төлөвлөжээ

Sarantsetseg
Author
May 19, 2026
1 min read
24 views
Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчдийн хурлыг 15.00 цагаас төлөвлөжээ

Хотын дарга Х.Нямбаатарыг ажлаас нь чөлөөлсөнтэй холбоотойгоор түүний оронд хэн томилогдох асуудал улс төрийн хүрээнд яригдаж эхэлжээ. Хамгийн сүүлийн мэдээллээр Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга, тус намын дэргэдэх Социал Демократ Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч Д.Пүрэвдагвыг Хотын даргад нэр дэвшүүлэх магадлал өндөр байгаа аж.

Үүнтэй холбоотойгоор өнөөдөр Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид Тусгаар тогтнолын ордонд 15:00 цагаас хуралдахаар төлөвлөжээ. Уг хуралдаанаар Нийслэлийн МАН-ын хорооны хурлыг товлох асуудлыг хэлэлцэх юм байна.

Дараагийн шатанд Нийслэлийн МАН-ын хороо хуралдаж, Хотын даргад нэр дэвшигчийг тодруулах бөгөөд дэмжигдсэн тохиолдолд нэрийг нь МАН-ын Удирдах зөвлөлд оруулж зөвшилцөх аж.

Related Stories