"Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэх" асуудлаарх Ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр Төрийн ордонд эхлэх гэж байна.
Сонсгол хоёр өдөр үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд нийслэлийн төсвийн хөрөнгийн зарцуулалт, томоохон бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт, үр ашиг болон хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар холбогдох байгууллага, албан тушаалтнуудын мэдээллийг сонсож, олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх юм.
Мөн сонсголын үеэр нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээний төлөвлөлт, санхүүжилт, худалдан авах ажиллагаа, гүйцэтгэлтэй холбоотой асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Сонсгол өнөөдөр болон маргааш үргэлжлэх бөгөөд хоёр өдрийн дэлгэрэнгүй хөтөлбөрийг хүргэж байна.







