Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (НИТХ)-ын ээлжит бус хуралдаан болж, НИТХ-ын даргаар Д.Ихбаярыг томиллоо.
Тодруулбал, өнгөрсөн даваа гарагт болсон ээлжит бус хуралдааныг Ж.Батбаясгалан удирдан явуулж, А.Баярыг НИТХ-ын даргын албан тушаалаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэн, төлөөлөгчдийн олонхын саналаар огцруулсан юм. Улмаар Д.Ихбаярыг НИТХ-ын даргад нэр дэвшүүлж, уг саналыг Монгол Ардын Нам (МАН)-ын Удирдах зөвлөлд хүргүүлсэн байна.
Өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Д.Ихбаярыг НИТХ-ын даргаар томилох саналыг дэмжсэнээр уг асуудлыг НИТХ-ын хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэв.
Ингээд санал хураалтад оролцсон төлөөлөгчдийн олонх дэмжсэнээр Д.Ихбаярыг НИТХ-ын даргаар томилох шийдвэрийг баталлаа.
Ийнхүү тодорхой хугацаанд завсарлаад байсан НИТХ-ын ээлжит бус хуралдаан үргэлжилж, нийслэлийн удирдлагын түвшинд шинэ өөрчлөлт ийнхүү хийгдэж байна.





