Өнөөдрийн зурхай
Ubfocus

нөөдөр нутгийн баруун хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна.

Sarantsetseg
Author
May 3, 2026
1 min read
301 views
нөөдөр нутгийн баруун хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна.

Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр голын хөндийгөөр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи нутгийн хойд хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

 Нутгийн хойд хэсгээр сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр +15...+20 градус, говийн бүс нутаг, Дарьгангын тал нутгаар +25...+30 градус, бусад нутгаар +20...+25 градус дулаан байна.

 УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Өдөртөө +21...+23 градус дулаан байна.

Related Stories