Өнөөдрийн зурхай
Ubfocus

“НОМИН”, “М-МАРТ”, “МИНИЙ ДЭЛГҮҮР” СҮЛЖЭЭНИЙ 81 САЛБАРААР НӨӨЦИЙН МАХ ХУДАЛДААЛЖ БАЙНА

Sarantsetseg
Author
May 21, 2026
1 min read
116 views
“НОМИН”, “М-МАРТ”, “МИНИЙ ДЭЛГҮҮР” СҮЛЖЭЭНИЙ 81 САЛБАРААР НӨӨЦИЙН МАХ ХУДАЛДААЛЖ БАЙНА

“Үнийн өсөлтийн эсрэг авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын хүрээнд нийслэлийн төвийн зургаан дүүрэгт өргөтгөсөн худалдаа зохион байгууллаа. Өргөтгөсөн худалдаа зохион байгуулсан хоёр өдөрт нийт 26 тонн мах борлуулжээ.

Нөөцийн мах бэлтгэн нийлүүлж буй гэрээт аж ахуйн нэгжүүдийн хүсэлтэд үндэслэн сүлжээ дэлгүүрүүдэд хүргэх бэлтгэл, түгээлтийн бэлэн байдлыг хангах зорилгоор хоёр өдөр өргөтгөсөн худалдаа зохион байгуулсан. Өчигдрөөс нөөцийн махыг сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалж эхэллээ.

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны холбогдох албаныхныг байлцуулан нөөцийн мах нийлүүлэх зохион байгуулалтын асуудалд онцгой анхаарч, түгээлтийг цаг алдалгүй, тасралтгүй гүйцэтгэхийг үүрэг болгож, хариуцлага алдсан тохиолдолд холбогдох арга хэмжээ авахыг анхаарууллаа.

Өнөөдрийн байдлаар “Номин”, “М-Март”, “Миний дэлгүүр” сүлжээний нийт 81 салбарт нөөцийн мах худалдаалж байна.

Related Stories

“НОМИН”, “М-МАРТ”, “МИНИЙ ДЭЛГҮҮР” СҮЛЖЭЭНИЙ 81 САЛБАРААР НӨӨЦИЙН МАХ ХУДАЛДААЛЖ БАЙНА | Ubfocus