Өнөөдрийн зурхай
Ubfocus

Өнөөдөр баруун аймгуудын нутгаар салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна

Sarantsetseg
Author
May 28, 2026
1 min read
345 views
Өнөөдөр баруун аймгуудын нутгаар салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна

Өнөөдөр баруун аймгуудын нутгаар салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.

Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Монгол-Алтайн уулархаг нутгаар +14...+19 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эхээр +20...+25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө голын хөндийгөөр +31...+36 градус, бусад нутгаар +25...+30 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Өчигдөр өдрөөс 5 градусаар дулаарч +27...+29 градус дулаан байна.

Related Stories